Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Бидний ажлын хөлс, төлбөр тооцоо

Захиалга өгөх   энд дар

(14 хоногт судалж өгөх болно)

 

Вэбсайтаас мэдээлэл хүлээж авах

Азийн Хөгжлийн банкны “Ажлын байр нэмэгдvvлэх” төслийн зээл

Азийн Хөгжлийн банкны “Ажлын байр нэмэгдvvлэх” төслийн зээл

-

Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, тvvний vр ашигтай ажиллах нөхцлийг хангасан байна.

-

Зургаан сараас дээш хугацаанд тогтвортой vйл ажиллагаа явуулсан байна.

-

Зээл хvссэн аж ахуйн нэгж нь өмнөх улирлаар тайлан баланс гаргаж, татварын албаар батлуулсан байх бөгөөд татварын тооцоогоо бvрэн хийж дуусан байна.

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ

Эхний шатанд 500,000-10,000,000төгрөг
Дараагийн шатанд 500,000-15,000,000төгрөг

Зээлийн хугацаа

Эхний шатанд 1 жил
Дараагийн шатанд 1,5 жил

Зээлийн хvv

Эхний шатанд 1.3%
Дараагийн шатанд 1,2%

Зээлийн шимтгэл: олгоход болон хугацаа сунгахад

0.5%

Шийдвэрлэх хугацаа

ажлын 5 хоног

Өргөдлийн хураамж

5000 төгрөг

 

 

Тухайн төслийн ач холбогдол, хадгалагдаж буй болон шинээр бий болох ажлын байрны тоо, эрхлэх vйлдвэрлэл vйлчилгээний чиглэл зэргийг харгалзан дараах нөхцөлөөр олгогдоно.

 

Зээлдэгчид олгосон зээлийг хэсэгчилсэн байдлаар төлvvлэх зарчим баримтална.

 

Олгосон зээлийг хугацаанд нь төлсөн зээлдэгч зээлийг дахин авах эрх эдэлнэ.

 

Зээлийн хугацааны туршид зээлийн хvv тогтмол байна.

Зээлдэгчийн бvрдvvлэх баримт бичгийн жагсаалт:

1.

Зээл хvссэн өргөдөл

2.

Компанийн захирал, vvсгэн байгуулагчдын анкет 1% зураг

3.

Аж ахуйн нэгж байгууллагын улсын бvртгэлийн гэрчилгээ

4.

Байгууллагын дvрэм

5.

Yvсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээ

6.

Yйлдвэрлэл, vйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл

7.

Барьцаанд тавих vл хөдлөх хөрөнгийн лавлагаа

8.

Yл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

9.

Барьцаа хөрөнгийн хамтран эзэмшигчийн гаргасан зөвшөөрөл

10.

Бизнес төлөвлөгөө

11.

Бизнес төлөвлөгөөтэй холбоотой гэрээ хэлцэлvvд

12.

Татварын албаар хянагдсан сvvлийн 3 жилийн тайлан

13.

харилцагч банкны тодорхойлолт

14.

Гэмт хэрэгт холбогдолгvй гэсэн тодорхойлолт

15.

Ажилчин, албан хаагчидтай хийсэн гэрээ хэлцэл

16.

Vйл ажиллагааг харуулсан фото зураг

17.

Xаръяалагдах нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, НД, ХАОТ төлсөн тайлангууд

18.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр нийгмийн хамгааллын албаны тодорхойлолт

Уулзалт болон материал хvлээн авах хуваарь:

Голомт банкны бvх салбар, тооцооны төвvvдээр ажлын бvх өдөр 09:00-18:00

 

 

Бидний тухай

Бизнес эрхлэгчид Та бүхэндээ
интернет орчинд бизнесээ өргөжүүлэхээр шинэ санаа, мэдлэг, мэдээлэл эрэлхийлэн Манай сайтад зочилж байгаад тань талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 100 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 2010-2015 оны зорилтуудыг биелүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо идэвхи санаачлагыг гаргах үүднээс “Баянмэдлэг” ХХК-аас энэхүү www.sainzuuch.com вэбсайтыг нийт Монголчууддаа санал болгож байна.

www.sainzuuch.com вэбсайтын маань санал болгож буй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрлэгчид ашиглах нь жижиг дунд, хөнгөн үйлдвэрүүд хөгжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай “МОНГОЛ” бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын эрэлт хэрэгцээг хангах, экспортлох замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд зохих үр нөлөө үзүүлэх ба ДНБ-ний хэмжээг өсгөх нөхцөл бүрдэх юм.

Бид бүхэн Монгол улсын эрчимтэй хөгжлийг хангахад үйлдвэржилтийг дэмжих бүх талын олгогдож буй боломжийг дотоодын үйлдвэрлэгчиддээ санал болгох бөгөөд тухайлбал ОХУ,  Тайвань, Солонгос, БНХАУ-ын Экспорт, Импортын банкуудаас манай улсын банкуудаар дамжуулан олгож буй тоног төхөөрөмжийн зээл, бусад төсөл, хөтөлбөрөөр олгогдож буй таатай нөхцлүүдийг мэдээлэх, хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн нөгөө талаас үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоосон 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 103 дугаар тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс уул уурхайн компаниудын ханган нийлүүлэлтэнд манай сайтаар дамжуулан үйлдвэрлэлээ эрхэлж, өргөжүүлж байгаа байгууллага хувь хүмүүсийг холбон зуучилж хамтран ажиллах бодлого барьж байна.

Бидний эрхэм зорилго:

Орчин үеийн технологи бүхий үйлдвэрлэлийн тоног төрөөрөмжийг шинээр болох сайжруулан эрхлэх сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгчдэд санал болгох, ханган нийлүүлэх замаар Монгол улсын төрөөс барьж буйүйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтээгдэхүүнүүд