Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Бидний ажлын хөлс, төлбөр тооцоо

Захиалга өгөх   энд дар

(14 хоногт судалж өгөх болно)

 

Вэбсайтаас мэдээлэл хүлээж авах

Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах машин

Зориулалт:  ариутгасан сүү, тараг, бяслаг, масло, крем, зайрмаг зэрэг бүтээгдэхүүнүүдийг боловсруулах
Хүчин чадал: Өдөрт 1000-5000Л
Системд:

  • Сүүний  пункр
  • Ариутгагч
  • Холигч
  • Хадгалалт болон исгэлтийн төхөөрөмж
  • Савлах
Мөн сүү буцалгагч болон хөлдөөгчийг нийлүүлнэ.
 

Бидний тухай

Бизнес эрхлэгчид Та бүхэндээ
интернет орчинд бизнесээ өргөжүүлэхээр шинэ санаа, мэдлэг, мэдээлэл эрэлхийлэн Манай сайтад зочилж байгаад тань талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 100 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 2010-2015 оны зорилтуудыг биелүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо идэвхи санаачлагыг гаргах үүднээс “Баянмэдлэг” ХХК-аас энэхүү www.sainzuuch.com вэбсайтыг нийт Монголчууддаа санал болгож байна.

www.sainzuuch.com вэбсайтын маань санал болгож буй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрлэгчид ашиглах нь жижиг дунд, хөнгөн үйлдвэрүүд хөгжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай “МОНГОЛ” бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын эрэлт хэрэгцээг хангах, экспортлох замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд зохих үр нөлөө үзүүлэх ба ДНБ-ний хэмжээг өсгөх нөхцөл бүрдэх юм.

Бид бүхэн Монгол улсын эрчимтэй хөгжлийг хангахад үйлдвэржилтийг дэмжих бүх талын олгогдож буй боломжийг дотоодын үйлдвэрлэгчиддээ санал болгох бөгөөд тухайлбал ОХУ,  Тайвань, Солонгос, БНХАУ-ын Экспорт, Импортын банкуудаас манай улсын банкуудаар дамжуулан олгож буй тоног төхөөрөмжийн зээл, бусад төсөл, хөтөлбөрөөр олгогдож буй таатай нөхцлүүдийг мэдээлэх, хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн нөгөө талаас үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоосон 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 103 дугаар тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс уул уурхайн компаниудын ханган нийлүүлэлтэнд манай сайтаар дамжуулан үйлдвэрлэлээ эрхэлж, өргөжүүлж байгаа байгууллага хувь хүмүүсийг холбон зуучилж хамтран ажиллах бодлого барьж байна.

Бидний эрхэм зорилго:

Орчин үеийн технологи бүхий үйлдвэрлэлийн тоног төрөөрөмжийг шинээр болох сайжруулан эрхлэх сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгчдэд санал болгох, ханган нийлүүлэх замаар Монгол улсын төрөөс барьж буйүйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтээгдэхүүнүүд