Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Бидний ажлын хөлс, төлбөр тооцоо

Захиалга өгөх   энд дар

(14 хоногт судалж өгөх болно)

 

Вэбсайтаас мэдээлэл хүлээж авах

Цэвэр усны үйлдвэр

Энэхүү цэвэр усны үйлдвэрийн төхөөрөмжүүдийг ундны усны үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна цэвэр ус хэрэглэх шаардлагатай архи ундаа, гоо сайхан, химийн үйлдвэрт өргөн хэрэглэнэ. Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн хамгийн гол эд ангийн нэг болох шүүгч фильтр нь баллоны багтаамжаас шалтгаална.

Бид таньд чанар, үзүүлэлтэээрээ олон улсын шаардлага хангасан ISO9001 cтандартын сертификаттай төхөөрөмжүүдийг  санал болгон нийлүүлж, төхөөрөмжүүдийнхээ найдвартай ажилагааны баталгаа болгож тус төхөөрөмжүүддээ 12 сарын баталгаа олгож байна. Баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтэл, үйлдвэрийн доголдол/үүнд хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаа үүдэн гарсан гэмтэл орохгүй/-г бид хариуцаж, өөрсдийн зардлаар түргэн шуурхай засаж, Цаашид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл болон усны хуванцар савны бэлдцийг байнга ханган нийүүлнэ.  Мөн мэргэжлийн инженерүүд угсарч өгнө.

Таньд санал болгож буй энэхүү цэвэр усны үйлдвэр нь дараах 5 төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Үүнд:

1. Сав үлээгч төхөөрөмж                                  -1 ширхэг

2. Савлах төхөөрөмж                                        -1 ширхэг

3. Цэвэршүүлэгч /ус зөөлрүүлэгч/                      -1 ширхэг

4. Цэвэр усны танк                                           -2 ширхэг

5. Багцалж савлагч төхөөрөмж                         -1 ширхэг

 


Энэхүү машиныг ундны усны үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна цэвэр ус хэрэглэх шаардлагатай архи ундаа, гоо сайхан, химийн үйлдвэрт өргөн хэрэглэнэ. Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн хамгийн гол эд ангийн нэг болох шүүг фильтр нь баллоны бгатаамжаас шалтгаална.

 

Бидний тухай

Бизнес эрхлэгчид Та бүхэндээ
интернет орчинд бизнесээ өргөжүүлэхээр шинэ санаа, мэдлэг, мэдээлэл эрэлхийлэн Манай сайтад зочилж байгаад тань талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 100 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 2010-2015 оны зорилтуудыг биелүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо идэвхи санаачлагыг гаргах үүднээс “Баянмэдлэг” ХХК-аас энэхүү www.sainzuuch.com вэбсайтыг нийт Монголчууддаа санал болгож байна.

www.sainzuuch.com вэбсайтын маань санал болгож буй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрлэгчид ашиглах нь жижиг дунд, хөнгөн үйлдвэрүүд хөгжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай “МОНГОЛ” бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын эрэлт хэрэгцээг хангах, экспортлох замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд зохих үр нөлөө үзүүлэх ба ДНБ-ний хэмжээг өсгөх нөхцөл бүрдэх юм.

Бид бүхэн Монгол улсын эрчимтэй хөгжлийг хангахад үйлдвэржилтийг дэмжих бүх талын олгогдож буй боломжийг дотоодын үйлдвэрлэгчиддээ санал болгох бөгөөд тухайлбал ОХУ,  Тайвань, Солонгос, БНХАУ-ын Экспорт, Импортын банкуудаас манай улсын банкуудаар дамжуулан олгож буй тоног төхөөрөмжийн зээл, бусад төсөл, хөтөлбөрөөр олгогдож буй таатай нөхцлүүдийг мэдээлэх, хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн нөгөө талаас үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоосон 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 103 дугаар тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс уул уурхайн компаниудын ханган нийлүүлэлтэнд манай сайтаар дамжуулан үйлдвэрлэлээ эрхэлж, өргөжүүлж байгаа байгууллага хувь хүмүүсийг холбон зуучилж хамтран ажиллах бодлого барьж байна.

Бидний эрхэм зорилго:

Орчин үеийн технологи бүхий үйлдвэрлэлийн тоног төрөөрөмжийг шинээр болох сайжруулан эрхлэх сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгчдэд санал болгох, ханган нийлүүлэх замаар Монгол улсын төрөөс барьж буйүйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтээгдэхүүнүүд